Content-Length: 333935 | pFad | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%BB%D0%B8%D0%B2%D0%B8

Боливи — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Боливи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Боливийн Олон Үндэстний Улс
Estado Plurinacional de Bolivia (Испани)
Бусад албан ёсны нэрс[a]
Төрийн дуулал: Himno Nacional de Bolivia (Испани)
"Боливийн төрийн дуулал"
Хоёрдогч далбаа: Випала[1][2][3]
 Боливи улсын байршил (хар ногоон) Өмнөд Америк (саарал)
 Боливи улсын байршил (хар ногоон)

Өмнөд Америк (саарал)

НийслэлСукре[b]
Засаг захиргааны төвЛа Пас[b]
Томоохон хотСанта-Крус
17°48′S 63°10′W / 17.800°S 63.167°W / -17.800; -63.167
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2009[4])
Шашин
(2018)[5]
  • 10.1% шашингүй
  • 0.6% бусад
Ард түмний нэршилБоливичууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Луис Арсе
Давид Чокеуанка
Андронико Родригес
Хергес Меркадо Суарес
Хууль тогтоох байгууллагаОлон Үндэстний Хууль Тогтоох Ассамблей
Сенаторуудын танхим
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
(Испаниас)
8 сарын 6, 1825
• Хүлээн зөвшөөрөгдсөн
7 сарын 21, 1847
2 сарын 7, 2009
Газар нутаг
• Нийт
1,098,581 км2 (27)
• Усны эзлэх талбай (%)
1.29
Хүн ам
• 2023 тооцоо
12,186,079[6] (79)
• Нягтаршил
10.4/км2 (224)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$118.8 тэрбум[7] (94)
• Нэг хүнд ноогдох
$9,933[7] (120)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$43.4 тэрбум[7] (96)
• Нэг хүнд ноогдох
$3,631[7] (126)
ОТББИ (2019)  41.6[8]
дундаж
ХХИ (2021) 0.692[9]
дундаж · 118
Мөнгөний нэгжБоливиано (BOB)
Цагийн бүсUTC−4 (BOT)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+591
Домэйн нэр.bo

Солбицол: 16°42′43″S 64°39′58″W / 16.712°S 64.666°W / -16.712; -64.666 Боливи (Испани: Bolivia), албан ёсоор Боливийн Олон Үндэстний Улс,[11][12] (Испани: Estado Plurinacional de Bolivia) нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнө талаараа Парагвай, Аргентин, баруун талаараа Чили, Перутай хиллэнэ.

Европын колоничлолоос өмнө Боливийн Андын бүс нутаг нь Колумбаас өмнөх Америкийн хамгийн том улс болох Инкийн эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 16-р зуунд Испанийн эзэнт улс тус нутгийг эзэлжээ. Испанийн колоничлолын ихэнх үед энэхүү нутаг дэвсгэрийг Дээд Перу буюу Чаркас гэж нэрлэн, Испанийн Өмнөд Америк дахь колониудын ихэнхийг багтаасан Перугийн дэд вант улсаас захирдаг байв. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан, 16 жилийн иргэний дайны эцэст 1825 оны 8 сарын 6-нд Симон Боливарын нэрээр нэрлэсэн бүгд найрамдах улсаа төвхнүүлж чаджээ. Боливи улс нь байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал, эдийн засгийн хүнд хэцүү байдал дунд байсаар ирсэн.

Өдгөө Боливи улс нь 8 департмент буюу мужаас тогтох ардчилсан улс болно. Баруун хэсгээр нь Андын нурууны өндөр сүрлэг уулс дүнхийж, зүүн хэсгээр нь Амазон мөрний ай савд багтах нам дор газартай. Хөгжиж буй тус орон хүний хөгжлийн индексийн зэрэглэлээр дундаж түвшинд багтах бөгөөд ядуурал 60% орчим хувьтай. Эдийн засгийн гол салбарууд нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, уул уурхай, мөн сүлжмэл, оёмол эдлэл, металлург, газрын тосны үйлдвэрлэл болно. Боливи улс нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа цагаан тугалга элбэг байдаг.

Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Америндиан, Местицо, Европ, Ази, Африк гээд олон янзын угсаа гаралтай үндэстнүүдийн холимог болно. Голчлон испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд испани, аймара, кечуа гэсэн үндсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг. Ийнхүү олон хэл соёлын өлгий болсон Боливи улсын хоол хүнс, урлаг, утга зохиол, дуу хөгжим нь асар баялаг билээ.

  1. Боливид бусад хэлийг хууль ёсны автохтон хэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн..
  2. 2.0 2.1 Сукре нь үндсэн хуулийн нийслэл бөгөөд шүүх засаглалын суудал бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, сонгуулийн эрх мэдэл нь Ла Паст байрладаг.
  1. León, Ana María; Herscher, Andrew (2021). "Indigenous Modernities: The Tocapu and Other American Grids". In Hernández, Felipe; Lara, Fernando Luiz (eds.). Spatial Concepts for Decolonizing the Americas. Cambridge Scholars. p. 43. ISBN 978-1-5275-7653-7.
  2. Galván, Javier A. (2011). Culture and Customs of Bolivia. Abc-Clio. p. xxiii. ISBN 978-0-313-38364-9.
  3. "Bolivia (Plurinational State of)'s Constitution of 2009, English translation" (PDF). constituteproject.org. Constitute (Oxford University Press). Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 22 March 2022. The symbols of the State are the red, yellow and green tri-color flag; the Bolivian national anthem; the coat of arms; the wiphala; the rosette; the kantuta flower and the patujú flower. (Art. 6 ii)
  4. "Bolivia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 25 March 2017. (Archived 2017 edition)
  5. Religion affiliation in Bolivia as of 2018. Based on Latinobarómetro. Survey period: 15 June to 2 August 2018, 1,200 respondents.
  6. "Bolivia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: 11 October 2022.
  8. "GINI index (World Bank estimate) – Bolivia". World Bank. Архивласан огноо 11 August 2018. Татаж авсан: 17 June 2021.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  10. "Report for Selected Countries and Subjects". International Monetary Fund. Татаж авсан: 29 August 2020.
  11. http://www.who.int/countries/bol/en/
  12. http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Bolivia%20(Plurinational%20State%20of)








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%BB%D0%B8%D0%B2%D0%B8

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy