Позитрон
Позитрон | |
Бүтэц: | Эгэл бөөм |
---|---|
Аймаг: | Фермион |
Бүлэг: | Лептон |
Хуваагдал: | Нэг дүгээр |
Харилцан үйлчлэл: | Гравитац, Цахилгаан соронзон, Сул |
Эсрэг бөөм: | Электрон |
Онолчлосон: | Паул Дирак, 1928 |
Нээсэн: | Карл Д. Андерсон, 1932 |
Тэмдэглэгээ: | β+, e+ |
Масс: | 9.1093826(16) Х 10−31 Кг[1] 0.510998918(44) Мэв/c2[3] |
Цэнэг: | 1.602176462(63) Х 10−19 К[4] |
Спин: | ½ |
Позитрон бол электроны эсрэг бөөм юм. Позитрон нь +1 цахилгаан цэнэгтэй, 1/2 спин бүхий бөөм бөгөөд түүний масс нь электроны масстай тэнцүү. Бага энергитэй позитрон болон бага энергитэй электрон хоёр мөргөлдөх үед устал (аннигляци) явагдаж улмаар хоёр ширхэг гамма туяаны фотонууд үүсдэг (электрон-позитрон усталыг үзнэ үү). Электрон-позитрон усталын үед позитроныг тогтоосон анхны эрдэмтэнд 1930 онд Калтечын оюутан байсан Чунг-Яао Чао тооцогддог. Гэсэн ч тухайн үед тэрээр тэдгээр нь яг юу байсаныг мэдээгүй юм.