Таргалалт
Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна. Хэт их идэх болон хөдөлгөөний дутагдалтай байдал нь таргалах гол шалтгаан болно. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг. Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.
Таргалалтыг хянах зорилготой Биеийн жингийн индекс БЖИ гэж байдаг.
Хэт таргалах нь зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг олон өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг муу үр дагавартай юм.