Content-Length: 145146 | pFad | https://mn.wikipedia.org/wiki/AIESEC

AIESEC — Википедиа нэвтэрхий толь Jump to content

AIESEC

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“АЙСЭК” нь дэлхийн хамгийн том залуучуудын байгууллага юм. Энэ нь оюутан залуусын, манлайллын хөгжил болон  соёл солилцоон дээр тулгуурлан дэлхийн хэмжээний сайн дурын үйл ажиллагаа явуулдаг биеэ даасан, ашгийн төлөө бус байгууллага юм. Энэхүү байгууллага нь оюутан залуусыг аажим аажмаар нийгэмд дэвшилт гаргаж, нөлөөлөх боломжийг олгодог.  Одоогоор “АЙСЭК”-ийн сүлжээнд нийт 127 орон, 44280 гишүүд бүртгэлтэй байна.

“АЙСЭК” нь НҮБ-ын бие даасан гар болох "НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газар"-ын залуучуудын элч, гишүүн бөгөөд ЮНЕСКО- гоор хүлээн зөвшөөрөгдсөн. AIESEC-ийн олон улсын төв байр Канадын Монреаль хотод байрладаг.

"АЙСЭК" гэх үг нь анх Франц хэлний үгэн товчлолоос үүсч байжээ. (Association internationale des étudiants en sciences économiques et commerciales ) Үүнийг англи хэлнээ хөрвүүлбэл “International Association of Students in Economic and Commercial Sciences” буюу монгол хэлнээ “Эдийн засаг болон худалдааны шинжлэх ухааны талбар дахь оюутан залуусын олон улсын нэгдэл” гэж орчуулагдана. Гэвч энэхүү бүтэн нэрээрээ ашиглагдахаа болисон юм. Энэхүү байгууллагат бакалаврын болон магистрын түвшний ямар ч оюутан сурч буй сургуулиудаасаа үл харгалзан гишүүнээр элсэх боломжтой.

1944 онд Стокгольм хотод Стокгольмын эдийн засгийн сургуулийн албан ёсны төлөөлөгч Бертил Хедберг, оюутнууд Ярослав Зич ( Чехословак ), Жан Шоплин (Франц), Станислас Калленс (Бельги) "АЙСЭК"- ийн суурийг байгуулжээ. Энэ нь 1948 онд албан ёсоор байгуулагдсан “АЙСЭК”-ийн эхлэл нь болж өгсөн юм. Тухайн үед энэхүү байгууллагын зорилго нь “Xүмүүс дэлхийг сайн сайхнаар өөрчилж чадна” гэсэн ухагдахууныг хувь хүмүүст болон улс үндэстнүүдэд сайтар ойлгуулахад оршиж байв.

1940-өөд оны сүүлээр “АЙСЭК”-ийг үүсгэн байгуулах дүгнэлтэнд хүрэх үеэр Европын улсууд дайнаас үүдсэн хүн амынхаа хохиролтой нүүр тулж, дайны дараах нөхөн сэргээлтийн дунд үед явж байлаа. Европ тив бүхэлдээ илүү ихийг хийж бүтээх шаардлагатай байв. Гэвч тухайн цаг үед дайнаас болж Европын үндэстнүүдийн харилцаа ноцтой гэмтсэн байсан бөгөөд үүнийг шийдвэрлэх алхам ихэд хэрэгтэй байлаа.

“АЙСЭК” нь энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд бий болсон юм. Нийт 7 улсын: Белги, Денмарк, Финлянд, Франц, Недерланд, Норвеги болон Швед оюутнууд нийлж хамгийн анхны олон улсын их хурлаа Стокгольм хотод хийжээ. Үүсгэн байгуулагчид нь энэхүү хурлаараа шинэхэн багууллагын хуулийн заалтууд болон ерөнхий зорилгоо гаргажээ: “АЙСЭК нь тухайн гишүүн улс орнуудынхаа нөхөрсөг харилцааг бий болгох зорилготой биеэ даасан, төрийн бус, олон улсын байгууллага юм” хэмээсэн байна.

"АЙСЭК" байгуулагдсан эхний жилдээ л гэхэд аль хэдийн байгууллагын 89 оюутан залуус гишүүн орнууд руугаа хоорондоо солилцоогоор явж байжээ.

“АЙСЭК” дараа дараагийн жилүүддээ улам хурдацтайгаар үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн 1955 оны байдлаар нийт 1000 оюутан залуусын солилцоо явагджээ. 1955 оны дараах жилүүдээс эхлэн “АЙСЭК” илүү дэлхийн хэмжээнд тэлэв. 1957 онд Хойд Америк ба Америкийн нэгдсэн улс гишүүнээр элссэн бол 1958 онд Өмнөд Америк, Колумб, Вэнэсуэль болон Өмнөд Африкийн улсууд тус тус гишүүн болон бүртгэгдсэн байна.

Эхэндээ “АЙСЭК” ямар нэгэн захирагчгүй байсан бөгөөд гишүүн орнуудын ерөнхийлөгч нар нийлэн хамтран удирддаг байв. Байгууллага өсөн дэвжиж “АЙСЭК” нь Ерөнхий нарийн бичгийн дарга буюу захирагчтай болж эхлэв. 1960 онд Америкийн Нэгдсэн Улсын Моррис Вүлф хэмээх хүн “АЙСЭК” байгууллага дахь хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, Швед улсын Женев хотод анхны “АЙСЭК ОУлсын байнгын  төв оффис”-ыг байгуулжээ. Дараагийн арван жилд “АЙСЭК” нь  Зүүн Ази, Австрали, олон Европын улсууд, Африк, Хойд Америк зэрэг улсуудад улам илүү тэлэн, газар авч, 1969 оны байдлаар гэхэд 43 улсад оролцоогоо нэмэгдүүлэв.

2019 оны байдлаар “АЙСЭК” 120+ улсад идэвхитэй бөгөөд дэлхийн хэмжээнд үйл ажиллагааны хэрэгжилтээрээ амжилттайгаар үнэлэгдэж байна. Жил бүр “АЙСЭК” байгууллага нь 500 гаруй томоохон хурлыг 100,000 оюутан залуус дунд зохион байгуулж  тэднээс 40,000 оюутан залуусыг сонгож, манлайллын байр суурийг хүртээдэг. Мөн 120+ орны 2400 гаруй их дээд сургуулиудад “АЙСЭК” байгууллага нь идэвхтэй байдаг бөгөөд энэхүү байгууллагын нийгмийн зорилтот хөтөлбөрүүд нь ойролцоогоор 27,500 их дээд сургуулийн оюутнууд болон дөнгөж их сургуулиа төгссөн залууст  гадаад улсыг зорьж, сайн дурыг ажил хийх гайхалтай боломжийг олгодог. Энэхүү байгууллагын сайн дурын ажил нь “НҮБын тогвортой хөгжлийн 17 зорилт” дээр тулгуурлаж хэрэгждэгээрээ онцлог бөгөөд сайн дурын ажилтан тухайн нэг “АЙСЭК”-ийн салбар улсад очиж хийсэн сайн дурын үйл ажиллагаа нь эргээд тухайн орны хэмжээнд үнэлэгддэг юм. “АЙСЭК” нь нийт  8000 байгууллагаас дэмжлэг, туслалцааг хүртдэг.

Кампусын оролцоо

[засварлах | кодоор засварлах]

“АЙСЭК” байгууллага нь залуусыг олон улсын хэмжээнд ажлын дадлага хийх боломжоор хангадаг бөгөөд  эдгээр залуу оюутнууд нь гадаад орчинд бусадтай хамтран нэг баг болж ажиллаж, тэднийг удирдах замаар өөрсдийн манлайлал болон потенциалаа мэдэгдэхүйц хөгжүүлдэг. Оюутан залуус “АЙСЭК”-тай хамтран ажилладаг бусад энгийн болон томоохон байгууллагад ажиллаж, өөрсдийн төрөлх улсынхаа төлөөлөл нь болж өгдөг. “АЙСЭК” нь гол гурван хэсэгт хуваагддаг: Дэлхийн Авъяас (Global Talent), Дэлхийн Бизнес эрхлэгч (Global Entrepreneur) болон Дэлхийн Сайн дурын ажилтан (Global Volunteer) .

Гадаад улсад ажиллах энэхүү гайхалтай боломж жил бүр нээгддэг. “Менежментийн салбар”, “Технологийн салбар”, “Боловсролын салбар”, болон “Хөгжүүлэлтийн салбар” гэсэн 4 хүрээнээс оюутан залуус сонголтоо хийж тухайн сонгосон талбарынхаа хүрээнд ажиллах байгууллага болон компаниудад хувь нэмрээ оруулдаг.

Францын AIESEC-ийн "Spark 2013" үндэсний чуулганы үеэр орон нутгийн хорооны илтгэлийн үеэр оролцогчид дэмжиж байна

“АЙСЭК” нь жил бүр хүн амын цар хүрээгээр өргөн 500 гаруй  хурал, чуулга уулзалт зохион байгуулдаг. Энэхүү хурлын зорилго нь “АЙСЭК” байгууллагын гишүүдийг олон улсын хүрээнд нэгтгэж, тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сүлжээний боломжоор хангах болоод байгууллагийн стратеги дээр ажиллахад оршдог. Энэхүү байгууллагын гол анхаарлаа хандуулдаг сэдвүүд нь: “Манлайлал”, “Тогтвортой хөгжлийн зорилт”, “Бизнес эрхлэлт”, “Инноваци”, “Нийгмийн хамтын ажиллагаа” ба “Залуусын шинэ цаг үеийн нийгэм дахь нөлөөлөл” юм.

Дэлхийн сайн дурын ажилтан

[засварлах | кодоор засварлах]

“АЙСЭК” нь манлайлал бол залуу хүмүүсийн сонголт бус хариуцлага хэмээн итгэдэг хүмүүсээр дэлхийн хэмжээнд холбогдсон байгууллага юм. “АЙСЭК”-ийн “Дэлхийн cайн дурын ажилтан” хөтөлбөр нь олон улсын хэмжээнд явагддаг cайн дурын ажиллагаа бөгөөд 18-29 насны залуус “НҮБын тогвортой хөгжлийн 17 зорилт” дээр тулгуурлаж гадаад улсад сайн санааны үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү програм нь богино хугацааны буюу 6-8 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг ба “АЙСЭК”-тай хамтарч ажилладаг Ашгийн төлөөх бус байгуулагад ажиллахын хажуугаар аялах боломжийг мөн олгодогоороо давуу талтай. Хөтөлбөрүүд нь бага насны хүүхдүүдэд хичээл заах буюу багшлах, СҮРЬЕЭ/ ДОХ өвчний талаарх мэдээллийг олон нийтэд таниулах, хүний эрхийг хамгаалах ажил, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон олон үр нөлөөтэй ажлуудыг багтаадаг. “АЙСЭК” нь ашгийн төлөө бус байгууллага учраас солилцоогоор гадаад улсыг зорьж буй оюутан залуус замын зардал болон эрүүл мэндийн даатгалын зардлаа өөрөө төлнө. Харин “AЙСЭК” байгууллага тухайн солилцоогоор ирсэн оюутан залуусыг өдрийн 2-3 чанартай болон эрүүл хоол ба амьдрахад тухтай орон байраар хангадаг давуу талтай. “АЙСЭК” ба “НҮБ” хоёрын гол холбоо нь, олон улс ба дэлхийн хүрээнд удаан хугацаанд оршин тогтнох хөгжил цэцэглэлтийг бүтээх ил гарч ирээгүй потенциал өндөртэй, манлайлах чадвартай залуу үеийг нээн илрүүлэхэд оршдог.

Глобал энтрепренер

[засварлах | кодоор засварлах]

"Глобал энтрепренер" бол өөрийгөө болон карьераа хөгжүүлэхийг эрэлхийлж буй залуу хүмүүст зориулсан гарааны дадлага хийх дэлхийн туршлага юм. Тэдгээр нь ихэвчлэн богино хугацааны шинж чанартай бөгөөд гарааны төсөлд хамрагдах боломжтой байдаг. Дэлхийн залуучуудын ажилгүйдэл нь өнөөгийн залуусын өмнө тулгараад байгаа хамгийн том бэрхшээлүүдийн нэг болжээ. "АЙСЭК "нь дэлхийн бизнес эрхлэгчдийн хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд залуу хүн зорилгоо дэвшүүлэх, өсч хөгжихийн тулд гадаадад бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг; улмаар өөрийн сүлжээгээ өргөжүүлэх, хувь хүний болон мэргэжлийн түвшинд хөгжүүлэх боломжийг дэлхий нийтийн боломжоор дамжуулан бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх явдал юм.

"Энэ бол зүгээр нэг өөр судалгаа биш, чухал асуудалд гэрэл тусгах, ухамсар бий болгох, үйл ажиллагааг бий болгох зорилготой хөдөлгөөн юм." - AIESEC

Залуу хүмүүсийн дуу хоолой

[засварлах | кодоор засварлах]

-       “Залуу хүмүүсийн дуу хоолой” санаачилга нь “АЙСЭК”-ийн залуучуудийн хөдөлгөөн юм. НҮБын тогвортой хөгжлийн зорилт 2030 ийг хэрэгжүүлэх, алхам хийх залуу хүмүүс нийгэмд дутагдаж байна хэмээн “АЙСЭК” байгууллага үздэг. Иймд энэхүү байгууллага нь залуу хүмүүсийг хүч оролцоог дээшлүүлэхйн тулд үйл ажиллагаа явуулдаг.

  • “Залуу хүмүүсийн дуу хоолой- судалгаа” нь дэлхий даяарх залуусын “НҮБ-ын тогвортой хөгжлийн зорилт”-ын талаарх ойлголтыг нэгтгэн дүгнэх, тэдэнд ерөнхий мэдлэг өгөх зорилготой. Дэлхий дээр нийт 1.8 тербум залуу хүмүүс оршдог бөгөөд тэдний дуу хоолой чангаас чанга сонсогдох хэрэгтэй байгаа билээ.
  • “Залуу хүмүүсийн дуу хоолой -форум” нь залуус болон ирээдүйн манлайлагч нарыг нэг дор нэгтгэдэг.

2015 оны 7 дугаар сард WorldBlu жагсаалтын “Хамгийн эрх чөлөөтэй, төвлөрсөн ажлын байр”  шагналыг 9 дахь удаагаа гардан авсан. Энэхүү шагнал нь манлайлал, хувь хүний гүйцэтгэл, систем, үйл явц гэсэн үндсэн чиглэлээр үнэлэгддэг.

2015 оны байдлаар AIESEC нь дэлхийн 127 улс орон, нутаг дэвсгэр дээр байдаг бөгөөд үүнд:

“АЙСЭК”-ийн төгсөгчид нь янз бүрийн хувь хүмүүс, мэргэжлийн хүмүүс, бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгчид, улс төрчид, Нобелийн шагналын эзэд байлаг. Энэ бол нэрд гарсан төгсөгчдийн бүрэн гүйцэд биш жагсаалт юм.

  • Александер Квинцевский, 1995-2005 онд Польшийн Ерөнхийлөгч.
  • Мартти Ахтисаари, Финландын арав дахь Ерөнхийлөгч (1994–2000), Нобелийн энхтайвны шагналт, НҮБ-ын дипломатч, зуучлагч
  • Марио Монти, Италийн Ерөнхий сайд асан
  • Анибал Кавако Силва, Ерөнхий сайд асан, Португалийн Ерөнхийлөгч
  • Сесар Гавириа, Колумбын эдийн засагч, улс төрч 1990-1994 онд Колумбын Ерөнхийлөгч, 1994-2004 онд Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан.
  • Гюнтер Паули
  • Жуничиро Коидзуми, Японы Ерөнхий сайд асан
  • Хельмут Коль, Германы канцлер асан
  • Жанез Дрновшек, Словенийн Ерөнхий сайд асан








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://mn.wikipedia.org/wiki/AIESEC

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy