Халле (Заале)
Халле (Заале)
Halle (Saale) | |
---|---|
Дээд талаас: Халле хотын төв, Морицбург (Халле), Халле-Нойштадт, Франкийн сангууд болон Халлегийн Үндэсний Балар Эртний Түүхийн Музей | |
Улс | Герман |
Муж | Саксон-Анхальт |
Тойрог | Хотын тойрог |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2019–26) | Бернд Вийганд[1] |
Газар нутаг | |
• Нийт | 135.01 км2 (52.13 бээр2) |
Өндөр | 87 м (285 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 238,061 |
• Нягтрал | 1,800/км2 (4,600/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 06108-06132 |
Залгах код | 0049345 |
Улсын дугаар | HAL |
Вэб сайт | halle |
Халле (Заале) (Герман: Halle (Saale) [ˈhalə] ; 15-р зууны сүүлээс 17-р зууны төгсгөл хүртэл Заксен дахь Халл Герман: Hall in Sachsen[3]; 20-р зууны эхэн хүртэл албан ёсоор Заале дахь Халле Герман: Halle an der Saale[4][5]; 1965 оноос 1995 он хүртэл Халле/Заале Герман: Halle/Saale) нь Германы Саксон Анхальт Муж Улсын өмнөд биед орших 237.865 оршин суугч (мэдээ: 2020 оны арванхоёрдугаар сарын 31) бүхий тойргийн харьяа бус, шинэ бий болсон муж улсууд дотроо дөрөв дүгээр том, Саксон-Анхальт Муж Улсын хамгийн том, улсдаа томоороо 31-т ордог том хот юм. Халле хотод үндэсний ба олон улсад Герман Улсыг төлөөлөн үйл ажиллагаа эрхэлдэг Шинжлэх Ухааны Үндэсний Академи Леополдина болон Холбооны Соёлын Сангийн төвүүд байрладаг.
Хот хөрш зэргэлдээ орших метропол хот Лайпцигийн хамтаар нийт нэг сая гаруй хүн амтай Лайпциг-Халле хотуудын бөөгнөрөлийг үүсгэх ба энэ хоёр нь Саксон-Анхальт, Саксон, Тюринг Муж Улсуудын таван өөр хотын хамтаар Төв Германы метропол бүс нутгийг бүрдүүлдэг.[6] Халле нь Саксон-Анхальт Муж Улсын гурван том төвийн нэг бөгөөд зүүн германы муж улсуудын шинжлэх ухаан ба эдийн засгийн хамгийн чухал зангилаа цэг болдог юм.
Хотыг хамгийн анх 806 оны сурвалж бичигт дурдсан байдаг.[7] 1698 онд Август Херманн Франкегийн үндэслэн байгуулсан Франкегийн Сан нь германы хүмүүнлэг нийгмийн боловсролын эхлэлийн цэг хэмээн тооцогдоно. Халле нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр 200.000 дээш хүн амтай, дайны хөлд хамгийн бага сүйтгэгдсэн цорын ганц хот гэж явдаг учраас тус хотын эртний барилга байгууламжийн өвөрмөц хийцээ хадгалагдан авч үлдсэн том хотоор тооцогддог ажээ.[8]
Халлед Германы хамгийн эртний их сургууль болох Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургууль мөн түүнчлэн Эвангелийн Сүмийн Хөгжмийн Дээд Сургууль Халле, Халлегийн Бург Гийбихэнштайн Урлагийн Дээд Сургууль зэргийн их дээд сургуультай.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Bürgermeisterwahlen in den Gemeinden, Endgültige Ergebnisse, Statistisches Landesamt Sachsen-Anhalt, accessed 8 July 2021.
- ↑ "Bevölkerung der Gemeinden – Stand: 31. Dezember 2021" (PDF) (German хэлээр). Statistisches Landesamt Sachsen-Anhalt. June 2022.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Erik Neumann (Stadtmuseum Halle): Hall in Sachsen. Lag Halle jemals in Sachsen? www.HalleSaale.info (Memento 11. Арваннэгдүгээр сар 2013 цахим архивт), 1991, abgerufen am 30. Dezember 2012.
- ↑ Verwaltungsberichte der Stadt Halle an der Saale, herausgegeben vom Magistrat der Stadt Halle, sechster Jahrgang 1871
- ↑ Adreßbuch für Halle a. d. S. und Umgebung; unter Benutzung amtlicher Quellen; Scherl, 1926
- ↑ metropolregion mitteldeutschland. (Memento 4. Есдүгээр сар 2012 цахим архивт) (Nicht mehr online verfügbar.) Archiviert vom Original am 22. Juni 2010; abgerufen am 6. Dezember 2012.
- ↑ Hans-Joachim Mrusek: Halle/Saale. Seemann, Leipzig, 2., verb. Aufl., 1964, S. 17.
- ↑ Als Halle aufatmete: Was der Stadtarchivar zum Weltkriegsende vor 75 Jahren sagt. 20. April 2020, abgerufen am 20. April 2020.