Content-Length: 290020 | pFad | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%B9%D0%BD%D1%86

Майнц — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Майнц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Майнц
Määnz / Meenz (Хессен)
Mayence (Франц)
Захын талбай дахь байшингууд
Хуучин хот
Юденсанд (Еврейчүүдийн элс) оршуулгын газар
Майнц далбаа
Байршил: Майнц
Map
Майнц , Герман
Майнц
Майнц
Майнц , Райнланд-Пфальц
Майнц
Майнц
Солбицол: 49°59′58″N 08°16′25″E / 49.99944°N 8.27361°E / 49.99944; 8.27361Солбицол: 49°59′58″N 08°16′25″E / 49.99944°N 8.27361°E / 49.99944; 8.27361
Улс Герман
МужРайнланд-Пфальц
ТойрогХотын тойрог
БайгуулагдсанМЭӨ 13/12 он
Хуваалт15 дүүрэг
Засаг захиргаа
  Хотын дарга (2023–31) Нино Хаасе[1] (Бие даагч)
Газар нутаг
  Нийт97.75 км2 (37.74 бээр2)
Хамгийн өндөр цэг
285 м (935 фут)
Хамгийн нам цэг
85 м
Хүн ам
 (2021-12-31)[2]
  Нийт217,556
  Нягтрал2,200/км2 (5,800/бээр2)
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
55116–55131
Залгах код06131, 06136
Улсын дугаарMZ
Вэб сайтwww.mainz.de

Майнц хот нь германы Райнланд-Пфальц муж улсын нийслэл бөгөөд нийт 204.268 оршин суугчтай томоохон хотуудын нэг юм.

Эртний болон дундад зууны үе

[засварлах | кодоор засварлах]

Энэ газар нутагт сүүлчийн мөстлөгийн үед буюу 20.000-25.000 жилийн өмнө анчид ан ав хийж байсан ул мөрийг 1921 онд олдсон олдворууд нотолж байгаа юм.

Майнц хотын анхны байнгын оршин суугчид нь Кельтчүүд байв. Кельтчүүд нь МЭӨ Рейн мөрний орчим нутагт ихээхэн хүчээ авч байжээ. МЭ-ний 4-р зууны дунд үед Бишофийн удирдлага дор христийн шашинтангууд бий болсон аж. Ойролцоогоор 406 оны үед Майнц хотыг Вандален, Аланен болон Зубен нар эзлэн сүйтгэжээ. Баруун Ромын Эзэнт Гүрний задран унасаны дараа тус хотын аажмаар буцаж сэргэж эхэлсэн бөгөөд 480 он гэхэд френкийн эздэд харъяалагдах болов.

782 оноос эxлэн 1244 он хүртэл энэ хотын төрийн хэргийг ромын-католик шашинтангууд, шашин төрийг хослуулан эрхэлж байв. 1244 оноос эхлэн шашны нөлөө төрийн хэрэгт зөвхөн нэр төдий болж үлдсэн аж. Үүнээс гадна иргэдийг хүчээр хөдөлмөрлүүлэхийг хориглосон бөгөөд харин хотыг хамгаалах дайн тулаанд бүгд дуудагдан орох ёстой байв.

1477 онд анхны их сургууль үүсгэн байгуулагдсан. 1450 онд Иоханнес Гутенберг нь анхны хэвлэх машиныг зохион бүтээсэн байна. 16-р зуунд энэ хотыг тойруулан бүрэн хэрэм барисан ба энэ хэрэм нь 20-р зуун хүртэл хотыг цаашид хөгжих хөгжлийн саад болж байв. Хэдийгээр ийм хэрэм байсан боловч 30 жилийн дайны үед шведийн арми Майнц хотыг ямар тэмцэлгүйгээр буулган авч байсан байна. Хэрэмтэй холбоотойгоор хүн амын тоо ч гэсэн 30.000 илүү гарч байгаагүй аж.

Орчин үеийн Майнц

[засварлах | кодоор засварлах]

20-р зууны эхээр Майнц хотын хүн амын тоо огцом өсөн 100.000 хүрч том хот болов.

Дэлхийн 1-р дайны дараа францчууд тус хотыг мэдэлдээ авсан бөгөөд энэ нь 1930 он хүртэл үргэлжлэв. Тиймээс ч 20-иод оны хөгжил цэцэглэлт энэ хотыг тойрч өнгөрсөнтэй адил байлаа. Национал социализмын эхэн үед хотын иргэд шинэ системийг дэмжихээс илүү эсэргүүцэн жагссан нь их байв. Хэдий тийм ч 3000 гаран нацист гишүүд нь тус хотын ихэнх еврей иргэдийг хөөн зайлуулсан байна.

Дэлхийн 2-р дайн тус хотыг 1942 он хүртэл тойрч гарсан бол харин энэ цагаас эхлэн бага багаар нэмэгдсээр 1945 оны 2 сарын-27-нд английн нисэх хүчний бөмбөгдөлтөнд бараг 80% нь сүйдсэн байна. Энэ дайны дараа дахиад л францын мэдэлд очсон байна.

Майнц хотын дээрээс авсан байдал, Майнц (голын зүүн гар талд)Майнц -Костхайм, Майнц-Кастел (баруун талд)
50° өргөрөгийг тэмдэглэсэн байдал

Майнц хот нь Майн голын Рейн мөрөнтэй цутгах уулзвар дээр оршиx бөгөөд Райнланд-Пфальц мужийн таван том төв хүн ам төвлөрсөн газруудын нэг юм. Үүнээс гадна Рейн мөрний нөгөө талд орших Хессен мужийн нийслэл Висбаден хоттой нийлэн муж улсууд дамнасан давхар нийслэлийг үүсгэх ба нийлээд барагцаагаар 480.000 хүн амтай болдог. Майнц хотын ойролцооx том хотуудын тоонд Майны Франкфурт, Дармштадт, Рейний Лудвигсхафен болон Манхайм ордог. Майнц нь тойроггүй хот юм.

Майнц хот нь Рейн мөрний баруун талд далайн төвшнөөс дээш 82-245 м-т өндөрт оршдог. Майнц хот дундуур газар зүйн бүсчлэлийн хойд хагасын 50°-н өргөрөг дайран өнгөрдөг. Хөрш хот болон тойрог хотын тоонд Висбаден, Гинсхайм-Густавсбург (Гросс-Герау тойрогт харъяалагдана), Майнц-Бингений тойрог (үүнд: Боденхайм, Гау-Бишофсхайм болон Харксхайм хамаарна), Цорнхайм, Доод-Олм, Дээд-Олм, Клайн-Винтерхайм, Эссенхайм, Ваккернхайм, Рейний Хайдесхайм болон Буденхайм орно.

Хотын дүүргүүд

Майнц хот нь 15 дүүрэгт хуваагддаг.

Дүүргүүдэд 2015.06.30-ны байдлаар хүн амын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл[3][4]
Д/д. Дүүрэг Газар нутаг
км²
Хүн ам Хүн ам
км² тутамд
Гадаадын
иргэд
Гадаад иргэдийн
эзлэх хувь
(хувиар %)
15 Алтштадт 2,414 17.009 7.046 3.044 17,9
16 Нойштадт 3,661 27.175 7.423 6.013 22,1
24 Оберштадт 5,868 21.054 3.588 4.084 19,4
25 Хартенберг-Мюнхфелд 3,427 16.749 4.887 3.196 19,1
31 Момбах 6,316 13.457 2.131 3.246 24,1
41 Гонзенхайм 9,127 23.825 2.610 3.088 13,0
42 Финтен 11,061 14.296 1.292 1.892 13,2
51 Бретценхайм 10,651 19.521 1.833 2.538 13,0
52 Мариенборн 3,015 4.274 1.418 793 18,6
53 Лерхенберг 2,411 5.960 2.472 935 15,7
54 Драйс 3,078 3.087 1.003 170 5,5
61 Хехтсхайм 14,043 15.142 1.078 1.843 12,2
62 Эберсхайм 9,833 5.580 567 573 10,3
71 Вайзенау 4,056 11.803 2.910 2.510 21,3
72 Лаубенхайм 8,789 8.971 1.021 893 10,0
Муж улсын нийслэл Майнц 97,750 207.903 2.127 34.818 16,7
Майнц хотод орох хур тунадасны хэлбэлзэл

Жилд орох хур тунадасны хэмжээ 613 мм бөгөөд хамгийн бага хур тунадастай сар нь 2-р сар бол харин хамгийн их хур тунадас ордог сард зургаадугаар сар орно. Энэ сард орох хур тунадасны хэмжээг хоёрдугаар сартай харьцуулбал 1,7 дахин их хур тунадас ордог байна.

Жилийн дундаж температур нь 10,1 °C[5] бөгөөд үүгээр германы жилийн дундаж температураас нэлээд өндөр температур юм.


Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Майнц
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 3.4 5.3 9.7 14.2 19.0 22.0 24.0 23.6 20.1 14.3 8.0 4.5 Ø 14.1
Мин. Температур (°C) −1.2 −0.6 1.9 4.8 8.7 11.9 13.4 13.2 10.3 6.6 2.5 −0.1 Ø 6
Тунадас (мм) 38 36 38 38 50 58 56 53 41 43 48 46 Σ 545
Т
е
м
п
е
р
а
т
у
р
3.4
−1.2
5.3
−0.6
9.7
1.9
14.2
4.8
19.0
8.7
22.0
11.9
24.0
13.4
23.6
13.2
20.1
10.3
14.3
6.6
8.0
2.5
4.5
−0.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
38
36
38
38
50
58
56
53
41
43
48
46
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Intellicast[6]


Хотын өмнөд хэсэгт орших гүүрээс Рейн мөрөн болон хойд зүг рүү авсан зураг
Шиллерийн талбай
Маркт талбай болон сүм
Шустерийн гудамж


Эдийн засаг болон дэд бүтэц

[засварлах | кодоор засварлах]
Майнц хотыг агаараас авсан байдал

Ерөнхий мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Эдийн засаг болон дэд бүтцийн хувьд Майнц хот нь Рейн-Майн нутагт харъяалагдана. Герман улс том хотуудаа эдийн засгаар нь харьцуулан жагсаасан жагсаалтанд 2000 оноос тогтмол дээгүүр байранд ордог. Жишээлбэл 2005 онд хийсэн <<Эдийн засгийн долоо хоног>> гэсэн судалгаагаар Майнц нь нийт судалгаанд орсон 50 хотоос дөрөвдүгээр байранд бичигдэж байсан байсан дараа жил нь тус судалгааг давтан явуулахад тавдугаар байрт орсон байна.

Зам тээврийн дэд бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Майнц хотыг баруунаас зүүн чиглэлд дайрсан хурдны зам A 60 байхаас гадна өмнө зүг рүү Кайзерслаутерн хотын чиглэлд A 63-р холбогдоно. Мөн түүнчлэн орон нутгийн замууд болох Б 9 болон Б 40 замууд нь хотыг дайран гардаг.

Хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэг

[засварлах | кодоор засварлах]

Майнцын төв галт тэрэгний буудал дээр өдөрт нийт 104 хот хоорондын галт тэрэг ирэх буюу явах бөгөөд үүгээр нийтдээ 60.000 гаруй зорчигч тээвэрлэдэг байна.[7]

 Commons: Майнц – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Майнц – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Wahl der Oberbürgermeister der kreisfreien Städte, Landeswahlleiter Rheinland-Pfalz. Retrieved 5 July 2023.
  2. "Bevölkerungsstand 2021, Kreise, Gemeinden, Verbandsgemeinden" (German хэлээр). Statistisches Landesamt Rheinland-Pfalz. 2022.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. Statistische Informationen zur Stadtentwicklung Landeshauptstadt Mainz 2015-08-24
  4. Flächen laut Auskunft des Amtes für Stadtentwicklung, Statistik und Wahlen. Landeshauptstadt Mainz. Vom 8. Mai 2013.
  5. Германы цаг уурын алба: 1961–1990 оны хоорондох дундаж температур (ZIP; 53 кБ)
  6. "Mainz historic weather averages". Intellicast. June 2011. Татаж авсан: 21 September 2009.
  7. Angaben der Deutschen Bahn AG








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%B9%D0%BD%D1%86

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy