Адам Смит
Адам Смит (англи. Adam Smith: 1723 оны 6 сарын 16-нд Керколди, Шотланд төрсөн- 1790 оны 7 сарын 17-нд Эдинбург хотод нас барсан) - Эдийн засгийн онолыг анх томьёолсон шотландын эдийн засгийн шинжлэх ухааны судлаач юм. Сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны үндэслэгч гэж үздэг. Идэр залуудаа Оксфордын Их Сургуульд суралцаж 1751-ээс 1764 онуудад Глазго хотод их сургуульд гүн ухааны профессороор ажиллаж байхдаа "Ёс суртахууны мэдрэмжийн онол" хэмээх ном гаргаж алдар нэр олж авчээ. Гэхдээ 1776 оны 3-р сарын 9-нд хэвлэгдэн гарсан «Ард түмнүүдийн баялагийн мөн чанар, шалтгааны тухай судлагаа» (англи. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations) ном нь түүнийг дэлхий даяар цуурайтуулж түүнийг үлдсэн амьдралдаа баян тансаг нэр төртэй өнгөрөөх боломж олгожээ. Амьдралынхаа турш эхнэр авалгүй, хүүхэдгүй байсаар 1790 онд насан эцэслэжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Залуу нас
[засварлах | кодоор засварлах]Адам Смит Глазгоугийн их сургуульд суралцаж байхдаа Шотландын сэргэн мандалтын үеийн нэгэн том төлөөлөгч буюу "гэгээрэл", ёс суртахууны философич Францис Хүтчесоноор хичээл заалгаж байжээ. Мөн Оксфордын их сургуульд элсэн суралцаж онцгой чадвараараа гайхагдан, шагшигдаж байсан нэгэн гэдэг.
Ард түмнүүдийн баялгийн мөн чанар, шалтгааны тухай судлагаа номондоо буруу ташаа баримталсаар ирсэн эдийн засгийн ойлголтуудыг зөв болгон тайлбарласан юм. Жишээ нь улс орны хувьд алтны нөөцийг маш чухал гэж үздэх эдийн засгийн механик онол үндсээрээ буруу гэдгийг шүүмжилсэн. Түүнчлэн хуримтлалын гол эх сурвалж нь газар гэж үздэг физиократуудыг буруутгаж газар биш оронд нь хөдөлмөр л баялагийн эх сурвалж болохыг онцлон тэмдэглэжээ. Хөдөлмөрийг хуваарласны үр дүнд үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж үр ашигтай болохыг зааж аж үйлдвэрийн хөгжлийг зогсоож байгаа засгийн газрын бодлогыг маш ихээр шүүмжилж байлаа. Гаднаас нь харахад эмх замбараагүй мэт санагдах чөлөөт зах зээл нь нийгмийн зүгээс шаардаж байгаа, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа бараануудыг гарцаагүй үйлдвэрлэхийг шаарддааг өөрөө өөрийгөө зохицуулдаг механизм юм гэсэн үзэл санаа энэхүү алдарт бүтээлийн гол сүнс нь болсон юм.
Хүн бүр ашиг олох гэж тэмцэнэ, гэхдээ үл үзэгдэгч гар түүнийг сэтгэлд нь ч ороогүй зорилгод хөтөлнө. Хүн бүр хувийн явцуу зорилгодоо хүрэхийн төлөөх явцдаа нийгмийн ашиг сонирхолд үйлчилнэ.
Түүхэн өв
[засварлах | кодоор засварлах]А. Смит урд үеийнхээ эдийн засагчдын сургаалийг хол давуулан ахиулсан эдийн засгийн цогц тогтолцоог бий болгосон юм. Түүний залгамжлагч Томас Мальтус, Дэвид Рикардо (англи. David Ricardo, 1772— 1823) зэрэг алдарт эдийн засагчид түүнийг эдийн засгийн онолыг гол санааг цааш нь хөгжүүлж Сонгодог эдийн засаг гэж нэрлэдэг бүтэцтэй болгосон билээ. Бизнес худалдаанд төрийн оролцоог багасгах, татварыг бууруулах, чөлөөт худалдааг дэмжих тухай А. Смитийн үзэл бодол засгийн газрын бодлогод бүхэл бүтэн XIX зууны турш шийдвэрлэх нөлөө үзүүлж байжээ. Уг нөлөө нь өнөөдөр ч хэвээрээ байгаа.
Үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]Смитийн үзэснээр нийгэм, эдийн засгийн динамик онолын гол хүч, хамгийн чухал цэг нь хөдөлмөрийн хуваарь хэмээж байлаа. Нэг хүнд ноогдох орлого өссөнөөр, дэлхийн эдийн засгийг улам илүү чинээлэг болгодог. Хөдөлмөр, капиталийн хэрэглээний бүтээмжийг сайжруулж, шинэ бүтээгдхүүний үйлдвэрлэл, шинэ бүтээгдхүүний тухай санааг төрүүлдэг.
Хөдөлмөрийн хуваарийг тэрээр эдийн засгийн хөгжил, дэвшил гэдэгтэй бараг ижил зүйл гэж тайлбарлаж байв. Хөдөлмөрийн хуваарийг илүү гүнзгий авч үзэхийн тулд зах зээл өсөн тэлж байх ёстой хэмээв. Үүний тулд чөлөөт худалдааг үндсэн уриагаа болгон чөлөөт худалдаанд саад болж байгаа саад бэрхшээл бүхнийг халах ёстой гэж байв. Дараа нь найдвартай бөгөөд тогтвортой тээврийн зам харилцааг бүтээн байгуулах. Улмаар үүнийг хамгаалах, арчилж улам тордож байх нь улсын (төрийн) нэг чухал үүрэг байх ёстой гэж үзсэн байна.
„...Бидний оройн хоолыг малчид, тариачид, худалдаачид сайхан сэтгэлтэйдээ бэлдэж өгч байгаа юм биш ээ. Тэдний өөрсдийн ашиг сонирхлын л үр дүн. Бид хүнлэг зан, хүний өгөөмөр сэтгэлээр биш, харин хүн бүрийн амин хувиа хичээх үзлээр холбогддог бөлгөө...“
Алдартай бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]„Хүн өөрөө анзаарахгүйгээр, өөрийн мэдэлгүй л "үл үзэгдэх гар"-ын нөлөөгөөр нийгмийн нийтлэг сонирхолтой холбогдож байдаг.“
Үндэстнүүдийн баялаг
[засварлах | кодоор засварлах]Үйлдвэрлэл ба баялгийн хуваарилалтын тухай яриа урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаар нь эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Сонгодог эдийн засагчдын эцэг нь английн эрдэмтэн Адам Смит юм. А.Смит өөрийн энэхүү бүтээлдээ чөлөөт зах зээлийн гол гол зарчмуудыг дэвшүүлсэн нь төрийн зохицуулалт бүхий өнөө үед ч чухал хэвээр байгаа билээ. Уг бүтээлд хөдөлмөрийн хуваарь, мөнгөний үүсэл, хэрэглээний тухай, хөдөлмөрийн хөлс, хөрөнгөд ногдох ашгийн тухай, газрын рент болон капитал, түүний хуримтлал, хэрэглээний мөн чанарын тухай авч үзсэн байна.
Ёс суртахууны мэдрэмжийн онол
[засварлах | кодоор засварлах]Адам Смитийн хамгийн анхны ажил болох "Ёс суртахууны мэдрэмжийн онол" (англи. The Theory of Moral Sentiments) номоо 1759 онд хэвлэсэн. Тэрээр уг бүтээлдээ насан эцэслэх хүртлээ өргөн хүрээтэй чухал засварууд хийсээр байжээ. Уг бүтээлийн нь Смитийн хамгийн нөлөө бүхий бүтээл болсон юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Hart, M. H. (1978). The 100: A ranking of the most influential persons in history. New York: Hart Pub.
- Буян, Д. (2006). Нийгмийн тухай мэдлэг.
- Smith, A., 1976, The Glasgow edition of the Works and Correspondence of Adam Smith, edited by R. H. Cambell and A. S. Skinner, Oxford: Clarendon Press.
- Falkner, Robert (1997). "Biography of Smith". Liberal Democrat History Group. Archived from the original on 11 June 2008. Retrieved 14 May 2008.L. Davis, William; Figgins, Bob; Hedengren, David;
- B. Klein, Daniel (May 2011). "Economics Professors’ Favorite Economic Thinkers, Journals, and Blogs (along with Party and Policy Views)" (PDF). Econ Journal Watch 8 (2): 133.