Алтай хэлний язгуур
Алтай хэлний язгуур бол маргаантай санал болгож буй хэлний гэр бүл юм.[1] Евразид өргөн тархсан Түрэг, Монгол, Манж-Тунгус гэх үндсэн 3 хэлний бүлэгт цааш хуваагдах хэлний язгуур. Мөн Солонгос хэл болон Япон хэлний бүлгийг зарим тодорхойлолтоор тус язгуурт багтаан ангилдаг.
Нийт 350 сая гаруй хүн тус язгуурт багтах аль нэг хэлээр ярилцаж байна. Хэлний гарал үүслээр нь Алтай гэсэн нэгдмэл нэг хэлнээс одоогийн уг хэлний язгуурт багтах хэлнүүд үүссэн гэх онолыг хэл шинжээч эрдэмтэн Рамстедт анх гаргажээ. Тэрээр Түрэг, Монгол, Манж зэрэг хэлнүүдэд үг зүй, өгүүлбэр зүй болон үг судлалын харьцуулсан судалгаа хийсний үр дүнд эдгээр нь Алтай хэлний язгуурын хэлнүүд бөгөөд Алтай уулаар нутаглагчид олон тийш нүүдэллэн явснаар нэгдмэл Алтай хэлнээс бие даасан хэлнүүд үүссэн гэдгийг баталсан байна. Түүний онолыг Оросын эрдэмтэн Владиморцов, Мажарын эрдэмтэн Немет, хэл шинжээч эрдэмтэн Аалто, Поппе зэрэг эрдэмтэд үргэлжлүүлэн судалж боловсронгуй болгосон юм.
Хэдий энэхүү онол дэлхийн хэл шинжлэлд томоохон байр сууриа алдаагүй боловч Клаусон, Доефер, Шейхэрбак зэрэг эрдэмтдийн үзсэнээр Алтай хэлнүүд гэж байхгүй харин олон хэлнүүд нь бие биедээ ойртсоноос хэлнүүд нь ижилсэж, ууссан гэж үзсэнээр Анти-Алтай гэх онолыг гарган Алтай хэлний язгуурын онолыг үгүйсгэсэн. Тэд харьцуулсан 200 үгийн судалгаа, "Түрэг хэлний эртний толь" зэрэг олон судрыг судалжээ. Гэвч энэ онол төдийлэн хүчтэй байр суурьгүй байна.
Зарим эрдэмтэд япон, солонгос хэлийг Алтайн хэлтэй төс багатай тул аль ч хэлний язгуурд хамаарахгүй салангид хэл гэж үздэг. Тэдний гарал үүсэл тодорхойгүй байдаг бөгөөд (Зүүн Азиас гаралтай) Японыг эх газартай хуурай газраар холбогдсон байхад зарим Алтайн хэлтэй хүмүүс зүүн тийш нүүсэн нь тэдний хэлэнд нөлөөлсөн бололтой.Солонгосын хувьд хувьд япон хэлнээс илүү их хятад үгтэй, хятад соёлд илүү их автагдсанаараа ялгардаг. Хэлний хувьд монгол, тунгусууд, соёл, зан заншил, угсаатны бүрэлдэхүүний хувьд монгол, түрэг 2 ойр гэж үздэг. Манж хэлний хувьд 25% нь монгол үг байдаг бөгөөд монгол хэлнээс морь гэсэн үг манж хэлэнд "мори", хятад хэлэнд "ма" гэсэн дуудлагатайгаар орсон байдаг.Хүннүгээс өмнө хятадууд морийг зөвхөн тэргэнд хөллөн хэрэглэдэг байсан ба тэд нүүдэлчдээс буюу хүннүчүүдээс морь унахыг сурчээ. В.Бушаковын судалсанаар монгол, түрэг, манж-тунгусын дунд олон тооны ижил төстэй нэртэй овог[2] байдаг байна. 1218 онд киргизүүдтэй хамт бослого гаргасан түмэдүүд Чингисийн цэрэгт дарагдсаны дараа зарим хэсэг нь мэргидүүдтэй цуг Якут руу очсон нь якутын мэргид, тумат овог болжээ.Якут эрдэмтэд энэ нүүдлийг якутын ард түмэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн үйл явдал гэж үздэг.Түрэгийн олон хэл дундаас якут хэлний 25% нь монгол үг байдагаараа ялгаатай байдаг.Якутын баруун нутгийн адуу нь монгол адуутай төстэй нь тогтоогджээ.Бусад түмэд хүмүүсийг урагш нүүлгэсэн нь одоогийн Өмнөд Монголын Түмэд болсон бололтой. Хожим Батмөнх хаан мөн адил бослого гаргасан урианхайчуудыг тарааж хуваажээ.
Шумер хэлний тэнгэр гэх мэт зарим үг монгол, түрэг үгтэй ижил байдаг.
Алтай хэлний язгуур нь дотроо дараах байдлаар хэлний бүлэг, дэд бүлэг хуваагддаг. Энэ нь:
- Турк, Азербайжан, Узбек, Түркмен, Казах, Хиргис, Татар, Чуваш, Уйгур, Ногай, Тува, Саха зэрэг 24 хэл багтдаг. Орхон хэл, Эртний уйгур хэл, Цагаадай хэл, Булгар хэл, Хазар хэл, Половэну хэл г.м мөхсөн хэлнүүд мөн харьяалагддаг.
- Монгол хэл нь дотроо Монгол хэл(Монгол улс ба Өвөр Монголын Монгол хэл), Буриад, Халимаг-Ойрад гэсэн 3 үндсэн дэд бүлэгт хуваагдана. Монгол хэлнээс салбарласан Монгор, Могол, Баоань, Дагуур, Дуншиань зэрэг бага хэлнүүд багтана. Эдгээр хэлнүүд XIII-XV зууны үед салсан.
- Сибирийн дэд бүлэг
- Эвэнк (Тунгус) ба Эвэн (Ламут) хэлнүүд багтана.
- Манжуурын дэд бүлэг
- Манж хэл болон мөхсөн Зүрчид хэл багтдаг.
- Амурын дэд бүлэг
- Нанай болон Үдэй хэлнүүд багтана.
Алс дорнодын хэлнүүд[3]
- Япон хэл, Солонгос хэл, Айнү хэл болон Рюүкюү зэрэг хэлнүүд багтдаг.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Martine Robbeets & Alexander Savelyev, "Introduction", The Oxford Guide to the Transeurasian Languages (2020, Oxford, pp. 1-3). "The Transeurasian languages are among the most fervently debated language families in modern linguistics..." (pg. 1)
- ↑ В.Бушаков, Общие элементы в этнонимии Алтайских народов, 1992[permanent dead link]
- ↑ Үг зүй болон өгүүлбэрийн байгуулалт нь Алтайн хэлнүүдтэй төстэй бөгөөд өгүүлбэрийн бүтэц нь Эзэн бие эхэнд үйл үг адагт гэсэн байгуулалтай.
Энэ хэл ярианы тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.