Jump to content

Арслан заан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арслан заан
Оршин байсан хугацаа: Эрт Плиоценээс Дунд Голоцен хүртэл
Колумбын арслан заан. Лос-Анжелес, Жорж С. Пэйжийн музей
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Хушуутан
Овог: Зааныхан
Төрөл: Арслан заан
Зүйлүүд

Зааныхан овгийн төрөл болох арслан заан (Mammuthus) одоогоос 300000-200000 жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийн эх газарт өргөн тархан нутаглаж байсан ба 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ.Зааны овгийн бие даасан төрөл зүйл атал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр одоогийн зааны өвөг мэтээр зарлаж байгаа нь туйлийн буруу юм. Учир нь одоогийн заан ч арслан заантай нэгэн цаг үед нийтлэг өвгөөс үүсч бий болсон ажээ. Орос, БНСУ, АНУ, Канад, Швед, Британийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын “Яна-2012” багийнхан ОХУ-ын Саха улсын нутгаас өнгөрсөн жил арслан зааны яс олсон байна. Эл олдвороос амьд эс илрүүлсэн тухай мэдээ багагүй шуугиан тариад байна.

Тухайн амьд амьтан үхсэн тохиолдолд түүний эд, эс бүгд үхдэг байтал олон сая жилийн тэртээд хорвоог орхиж, хувхай яс болсон амьтны үлдэгдлээс амьд эс олдоно гэж байж болшгүй зүйл гэж зарим судлаач үүнийг үгүйсгэж байгаа гэнэ. Дээр дурсан арслан зааны яснаас гадна тэр үед зэрлэг сарлаг буюу бизон болон эртний морины бүхэл яс олсон юм байна.

Эртний амьтдыг хувилан, амилуулахад эрдэмтдэд амьд эд эс зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд тэдний хүсэл биеллээ олж, арслан заантай “уулзах” боломж бүрдэж байгаа аж. Энэ талаар Сахагийн Арслан зааны музейн захирал Семен Григорьев мэдээлсэн байна. Тэрбээр “Бид газрын гүнээс олсон арслан зааны чулуужсан өөх, нугас, үсийг дэвшилт техник, дурангийн тусламжтайгаар шинжилсний эцэст олон эд эсийн цөм нь бүтэн байгааг илрүүлсэн. Энэ нь тэр амьтныг эргүүлэн авчрах боломжийг нээж байгаа юм” хэмээжээ. Японы Киотогийн их сургуулийн профессор Акира Иритани арслан зааныг хувилах боломжийн тухай анх санал дэвшүүлсэн аж.

Хулганын эсийг хөлдөөж, 16 жил болсны эцэст эргүүлэн амилуулж, хувилсан эрдэмтэн Тэрүхико Вакаямагийн туршлагад тулгуурлан тэрбээр арслан зааныг хувилах бодолтой байгаа гэнэ. Гэхдээ түүний бодож байгаа шиг хувилах ажил үр дүнтэй болох, эсэхэд эргэлзэж буй эрдэмтэн олон байгаа. Түүнчлэн хэрэв туршилт амжилттай болж, арслан заан эргээд ирлээ гэж бодоход түүнийг дагаж, эртний бичил биетүүд сэргэж, тооцоолоогүй сөрөг үр дагавар авчрахаас болгоомжилж байгаа эрдэмтэд ч бий.

Дашрамд дурдахад, эрдэмтдийн тооцолсноор дунджаар 5.5 м өндөр, 10-12 тонн жинтэй байсан арслан заан хэмээх сүүн тэжээлтэн тав орчим сая жилийн тэртээх Плиоцений үед бий болж, Мөстлөгийн үе буюу 10.000-20.000 жилийн тэртээд устаж үгүй болсон гэдэг. Аварга том арслан заанаас гадна энэ төрлийн одой амьтан ч тэр үед амьдарч байсан нь олдворуудаар нотлогддог. Тухайлбал, 1993 онд “Nature” сэтгүүлд Врангелийн арлаас Оросын эрдэмтэн Сергей Вартанян одой арслан зааны олдвор олсон тухай нийтэлсэн байдаг аж. Энэ нь арслан зааны олдворын тухай олон нийтэд зарласан анхны мэдээлэл байснаараа онцлог юм байна. Мамонт хэмээх нэршил нь Манси хэлээр "Газрын эвэр" гэсэн утгатай бөгөөд анх Ричард Жеймс 1618 онд уг нэр томъёог хэрэглэжээ. Англи хэлэнд уг үг өдгөө "Том" буюу "Нүсэр" гэсэн утгыг илэрхийлэх болжээ.

Арслан заан нь 4 м (13 футов) өндөртэй, 8-9 тонн жинтэй байжээ. Зарим эрэгчин арслан заан 12-13 тонн хүрч байсан байх гэсэн таамаглал ч байдаг: Арслан зааны ихэнх зүйлүүд өнөөгийн энэтхэг зааны хэмжээтэй ойролцоо байжээ. Арслан заан орчин цагийн заантай нэгэн адил хээлээ 22 сар тээх бөгөөд нэг тумбага гаргадаг байжээ. Үслэг арслан заан нь хожуу үүссэн зүйл бөгөөд Хойд Америк, Евразид тархан амьдарч байжээ. Хүмүүс 1,8 сая жилийн тэртээгээс арслан зааны махыг хүнсэндээ хэрэглэж байсан төдийгүй неандерталь хүмүүс арслан зааны ясыг орон байр барихдаа ашиглаж байжээ.

Устаж мөхсөн талаархи судалгаанд тулгуурласан баримт

[засварлах | кодоор засварлах]

Сүүлчийн үсэрхэг арслан заануудын мөхөл генийн өөрчлөлттэй холбоотой

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн дээр амьдарч байсан сүүлчийн арслан заануудын талаарх нэгэн шинэ судалгаа гарсан байна. Энэхүү судалгаанд сүүлийн буюу Врангелийн арал даар амьдарч байсан үсэрхэг арслан заануудын мөхлийн шалтгааныг тодорхойлсон байна. Судлаачид арслан заануудад генийн өөрчлөлт явагдаж, үржиж чадахаа байсан учраас мөхсөн гэж үзсэн байна.

Нэгэн цагт үсэрхэг арслан заанууд бөмбөрцгийн хойд бүс нутгаар ихээхэн тархсан байжээ. Судлаачид үсэрхэг арслан заануудын мөхөл хоёр шатлалтайгаар буюу хоёр өөр цаг үед явагдсан гэж үздэг юм. Одоогоос 10 500 жилийн өмнө дэлхий дулаарч, арслан заануудын идээшиж дассан газар нутаг хумигдаж эхэлснээр эхний мөхлийн үе шат явагджээ. Харин өнөөгийн Аляска мужийн Сент Пол болон Врангелийн арал дээрх арслан заанууд хавьгүй урт хугацаанд оршин тогтнож байжээ. Сент Пол арал дээр 5600 жилийн өмнө, Врангелийн арал дээр 4000 жилийн өмнө арслан заанууд амьдарсаар байсан гэж үзсэн юм.

Арктикийн далайд орших Врангел арал нь Сибирийн эргээс холгүй. Эрдэмтэд Врангел арлын арслан зааны генийг Азийн жирийн зааны ДНХ-тэй харьцуулснаас гадна дэлхийн өөр бүс нутагт амьдарч байсан арслан зааны гентэй мөн давхар харьцуулан судласан байна. Судлаачид энэхүү арлын арслан заануудын гене ихээхэн өөрчлөлтөд орсон болохыг ийнхүү тогтоожээ.

Генийн өөрчлөлт арслан заануудын үржилт орох чадварыг алдагдуулснаас гадна тэдний үнэрлэх чадварт хүртэл сөргөөр нөлөөлж. Тодруулбал, сүүлчийн арслан заанууд цэцэгний үнэрийг мэдэрдэггүй байсан талаар онцолжээ. Тэд үнэрлэх чадвараа алдсанаар хэрэгцээтэй хоол хүнсээ олоход бэрх болжээ. Врангел арлын эртний заанууд хавчигдмал газар нутаг амьдарч байснаас гадна тоо толгой нь цөөн байсан юм. Иймээс ч арслан заануудын үржилд орших үйл явц эрс муудаж мөн тэдний хоорондох генийн ялгаатай байдал алдагдсан талаар ийнхүү судалгаа нийтлэгджээ.


Өмнө нь Врангелийн арлын арслан зааныг дэлхийн дулаарлаас болж мөхсөн гэж үздэг байсан юм. Харин шинэ олдворын ДНК-д хийсэн шинжилгээгээр бол ямар нэгэн өвчний улмаас мөхсөн байж болох магадлал гарч ирсэн байна. Тэр ч байтугай анхны хүмүүс болох Homo Sapiens арслан заан мөхсөнөөс хэдэн зуун жилийн дараа аралд хөл тавьсан нь тодорхой болжээ.

Арслан заан нь нэг үе дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өргөн хүрээнд тархан амьдарч байгаад сүүлийн мөстлөгийн үе өндөрлөж, дэлхийн уур амьсгал дулаарсны улмаас 15,000 жилийн өмнө устсан гэдэг.Гэтэл Стокгольмын Их сургуулийн эрдэмтэд Хойд мөсөн далайн Врангелийн арлаас олдсон арслан зааны үлдэгдэлд шинжилгээ хийгээд тэдний мөхөлд дэлхийн дулааралт ямар ч хамаагүй болохыг олж тогтоожээ. Эрдэмтдийг ахалсан Андерс Ангербьом энэ талаар өгүүлсэн дэлгэрэнгүй материалыг Proceedings of the Royal Society сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Гэтэл алсын арал дээр тусгаарлагдсан нэг сүрэг бусад арслан заануудыг устаж дууссанаас хойш дахин 10,000 орчим жил амьдарсан байна.

Финланд, Орос, Германы эрдэмтэд Канад, Аляск, Сибирь зэрэг бүс нутгаас олдсон арслан заануудын яс, соёо зэргийг судалж, аль хэсэг нь цаг уурын өөрчлөлтийг хамгийн удаан тэсвэрлэснийг тогтоосон байна. Ингээд Хойд мөсөн далайн Врангел арлын арслан заанууд хамгийн сүүлд устаж үгүй болсныг тогтоожээ.

Эрдэмтэд газар бүрийн арслан заануудын хоол тэжээл, амьдрах орчны өөрчлөлтийг тэдгээрийн яс, соёо зэргийн бүтэц найрлагыг судалж тогтоосон юм.

Сибирийн арслан заанууд хүйтэн өвлийг давахын тулд биед хуримтлуулсан өөхөө ашигладаг байжээ. Гэтэл Врангел арлынханд ийм шаардлага бага тул эрч хүчээ өөр зүйлд, тухайлбал хоол тэжээл олоход зарцуулж байсан нь удаан хугацаанд тэсэж үлдэх нөхцөл болсон байна.

Врангелын арслан заануудын мөхсөн шалтгаан бас өөр байгааг тогтоожээ. Тухайлбал арлын хад чулуу хугацааны явцад элэгдэж, хорт бодистой давхарга ил гарснаас арслан заануудын ундны усыг бохирдуулжээ.

Үүнийг тус арлаас олдсон яснуудын бүтэц найрлагаас мэдсэн байна. Арслан заануудын мөхөл ойртох тусам тэдний ясанд хүхрийн хэмжээ нэмэгдэж байгааг тогтоожээ.

Үүнтэй зэрэгцэн хүчтэй цас бороо зэрэг байгалийн эрс тэс үзэгдэл нэмэгдэх болсноор газрын гадаргад мөсөн давхарга бий болж, хоол хүнсээ олж идэхэд бэрхшээлтэй болсон байна.


Mammuthus
Mammuthus
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy