Jump to content

Нийтлэлч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийтлэлч (Публицист. Publicist. Columinist). Тодорхой нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаггүй боловч нийгэм улс төрийн шинжтэй цаг үеийн чухал, тулгамдсан асуудлаар өөрийнхөө үзэл бодол, иргэний байр суурийг илэрхийлж, тодорхой баримт мэдээллийн хүрээнд эргэцүүлэн бодож үнэлэлт, дүгнэлт өгч, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулж, сэтгэл зүйд нь нөлөөлөх зорилгоор нийтлэл зүйн бүтээлийг туурвидаг хүнийг нийтлэлч гэж нэрлэдэг. Нийтлэлч эдийн засагч, хуульч, түүхч, философич, зохиолч, улс төрч, социологич, математикч зэрэг ямар ч мэргэжлийн хүн байж болно. Нийтлэлч нийгмийн амьдралын хамгийн хурц, ээдрээтэй асуудлын талаарх өөрсдийн иргэний байр суурийг олон түмэнд хүргэж, санал бодлоо хуваалцах зорилго тавьдаг. Нийтлэгчдийн үзэл бодол ижил төстэй биш байсан ч сэтгүүл зүйн эх бичвэрүүдэд янз бүрийн үндэслэл, санал бодол, дүгнэлтийн нэг ёсны “өрсөлдөөн” бий болж, хүлээн авагчдад тэднийг харьцуулах, тунгаан бодох замаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх, болж байгаа үйл явцын доторх өөрсдийн эзлэх байр суурийг тодорхойлох боломж олгож байдгаар томоохон ач холбогдолтой юм. Ингэхдээ нийтлэлчид өөрсдийнхөө үндсэн мэргэжил, ажлын явцад олж авсан мэдлэг, боловсрол амьдралын дадлага туршлага, таньж мэдсэн зүйлд тулгуурлан үзэл бодолд, байр сууриа илэрхийлдэг байна. Нийтлэлч нийгмийн амьдралын хамгийн чухал асуудлыг хөндөж, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд шинжлэх ухаан, урлагтай нягт уялдаа холбоотой оршдог учир түүнийг бас олон янзаар тайлбарладаг байна. Өнөөдөр нийтлэлч, нийтлэл зүй гэсэн үг Европын орнуудад нэлээд өргөн тарсан бөгөөд зарим оронд одоогийн бидний хэрэглэж буй утгаас өөрөөр авч үздэг тохиолдол элбэг байна. Тухайлбал, англо-саксон хэлэнд харьцангуй ховор тохиолддог бол герман, славян хэлэнд нэлээд өргөн таржээ. Ер нь хэлний хөгжлийн явцад энэ үгийн агуулга байнга өөрчлөгдөж, шинэ утга санаагаар баяжин өргөжиж иржээ. Анх “нийтлэлч” гэж олон нийтийн өмнө зөвхөн төр эрхийн асуудлаар үг хэлдэг хүнийг нэрлэж байсан бол аажим аажмаар тогтмол хэвлэлд цаг үеийн тулгамдсан асуудлаар улс төрийн шинж бүхий материал бичдэг хүнийг хэлдэг болжээ. Одоо хүртэл европын зарим оронд нийтлэлч гэж худалдааны реклам сурталчилгааны асуудлыг хариуцсан төлөөлөгчийг хэлдэг байна. Америкт нийтлэгчдийг зарим тохиолдолд эссеист гэж нэрлэдэг. Манай оронд нийтлэлийн шинжтэй бүтээл туурвидаг олон хүн байдгийн дотор С.Эрдэнэ, Л.Түдэв, О.Дашбалбар, зууны манлай нийтлэлч Б.Баабар нарыг нэрлэж болно.

Stub icon

Энэ ажил мэргэжлийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ нэвтрүүлгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy