Jump to content

Павлодар муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Казахстаны Павлодар мужийн газрын зураг

Павлодар муж (казах. Павлодар облысы / Pavlodar oblysy) — Бүгд Найрамдах Казахстан улсын умард хэсэгт Орос улстай хил залгадаг, тус улсын хамгийн том Эрчис мөрөн урсдаг муж юм. Анх 1938 оны 1-р сард байгуулагдсан бөгөөд засаг захиргааны төв нь Павлодар хот.

Павлодар муж нь Казахстаны зүүн умард хэсэгт 124 755 км² газар нутагтай орших бөгөөд умард хэсгээрээ Оросын Омск муж, зүүн умард хэсгээрээ Новосибирск муж, зүүн талаараа Алтайн хязгаартай хиллэлдэг байна. Мужийн өмнөд хэсэгт Абай болон Караганда муж, баруун талаараа Акмолин болон Умард Казахстан мужуудаар хүрээлүүлдэг байна.

Павлодар мужийн нутаг дэвсгэр нь Умард Казахстаны бусад бүс нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай сэрүүн бүсийн Баруун Сибирийн цаг уурын бүсэд хамаардаг. Энэ нь хүйтэн, урт өвөл (5.5 сар) үргэлжилж, халуун, богино зун (3 сар) болдог байна.

Павлодар муж нь 10 дүүрэг, дүүргийнх эмжээний 3 хоттой ажээ.

  1. Актогай дүүрэг — төв нь Актогай тосгон
  2. Баянаул дүүрэг — төв нь Баянаул тосгон
  3. Железин дүүрэг — төв нь Железинка тосгон
  4. Эрчис дүүрэг — төв нь Иртышск тосгон
  5. Теренколь дүүрэг— төв нь Теренколь тосгон
  6. Аккулинский район — төв нь Аккулы тосгон
  7. Май дүүрэг — төв нь Коктобе тосгон
  8. Павлодар дүүрэг — Павлодар хот (дүүрэгт ордоггүй хот)
  9. Успенский дүүрэг — төв нь Успенка тосгон
  10. Щербактин дүүрэг — төв нь Щербакты тосгон
  11. Аксу хот
  12. Павлодар хот
  13. Экибастуз хот

Тус мужийн хүн ам 2012 оны 1-р сарын 1-ний байдлаар 747.1 мянган хүнтэй байв. Бүс нутгийн хүн амын дундаж нягтрал (1 км² талбайд) 6 хүн байна. Хот, хөдөөгийн хүн ам 514.4 мянга, хөдөөгийн хүн ам 232.7 мянган хүн байна. Хотын хүн амын эзлэх хувь 64% байжээ.

2019 оны байдлаар мужийн хүн ам доторх үндэстнүүдийн үзүүлэлт
1959, % 1970, % 1979, % 1989, % 1999, % 2009, % 2019, %
Нийт 455013 100,00 % 697947 100,00 % 807224 100,00 % 942313 100,00 % 806983 100,00 % 742475 100,00 % 753853 100,00 %
Казахууд 116444 25,59 % 175691 25,17 % 216113 26,77 % 268512 28,49 % 311862 38,65 % 353711 47,64 % 394674 52,35 %
Оросууд 178760 39,29 % 310004 44,42 % 370916 45,95 % 427658 45,38 % 337924 41,87 % 287970 38,79 % 267142 35,44 %
Украинчууд 65888 14,48 % 85839 12,30 % 83185 10,31 % 86651 9,20 % 62585 7,76 % 40145 5,41 % 32373 4,29 %
Германчууд 55100 12,11 % 73614 10,55 % 81487 10,09 % 95342 10,12 % 43835 5,43 % 20708 2,79 % 20297 2,69 %
Татарууд 7218 1,59 % 13972 2,00 % 16801 2,08 % 20152 2,14 % 17064 2,11 % 14209 1,91 % 13946 1,85 %
Белорусууд 6957 1,53 % 12618 1,81 % 11511 1,43 % 12293 1,30 % 8781 1,09 % 5419 0,73 % 4365 0,58 %

Павлодар муж нь Казахстаны томоохон аж үйлдвэрийн төв бөгөөд цахилгаан эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэр, газрын тос боловсруулах бүтээгдэхүүн, механик инженерчлэл, хүнсний үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлд төвлөрсөн олон талт аж үйлдвэрийн цогцолбор юм.

Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хангадаг бүс нутгийн тэргүүлэх салбар бол металлургийн үйлдвэр, металл боловсруулах салбар юм.

  • Экибастузын УЦС-1 (Самрук-Энерго - 100%) - бүс нутгийн хамгийн том цахилгаан станц, хүчин чадал - 4000 МВт;
  • Аксу улсын УЦС (Евро-Азийн эрчим хүчний корпораци ХК-ийн станц) нь бүс нутгийн 2 дахь том станц, хүчин чадал - 2450 МВт;
  • Экибастузын УЦС-2- (Самрук-Энерго - 50%, Интер РАО - 50%) нийт 1000 МВт хүчин чадалтай хоёр эрчим хүчний блокоос бүрдсэн ;
  • Павлодар ДЦС-1 (Казахстаны Хөнгөн цагаан ХК-ийн ДЦС), цахилгаан хүчин чадал - 350 МВт, дулааны хүчин чадал - 1125 Гкал/цаг;
  • ПАВЛОДАРЭНЕРГО ХК (CAEPCO ХК)-ийн Павлодар ДЦС-2, цахилгаан хүчин чадал - 110 МВт, дулааны хүчин чадал - 392 Гкал/цаг;
  • "ПАВЛОДАРЭНЕРГО" ХК-ийн (CAEPCO ХК) Павлодар ДЦС-3, цахилгаан хүчин чадал - 505 МВт, дулааны хүчин чадал - 808 Гкал/цаг;
  • ПАВЛОДАРЭНЕРГО ХК-ийн (CAEPCO ХК) Хоёрбастузын ДЦС, цахилгаан хүчин чадал - 12 МВт.

Мужийн удирдлага буюу Аким

[засварлах | кодоор засварлах]
  1. Ахметов, Даниал Кенжетаевич (1995—1997)
  2. Жакиянов, Галымжан Бадылжанович (1997 —2001)
  3. Ахметов, Даниал Кенжетаевич (2001—2003)
  4. Нурпеисов, Кайрат Айтмухамбетович (2003 — 2008)
  5. Сагинтаев, Бакытжан Абдирович (2008 —2012)
  6. Арын, Ерлан Мухтарулы (2012 —2013)
  7. Бозумбаев, Канат Алдабергенович (2013 —2016)
  8. Бакауов, Булат Жумабекович (2016 —2020)
  9. Скаков, Абылкаир Бактыбаевич (2020—2022)
  10. Байханов, Асаин Куандыкович (2022 оны 12-р сараас-)
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy