Jump to content

Умард Кипр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс
Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti (Турк)
Төрийн дуулал: 
İstiklâl Marşı
"Тусгаар тогтнолын марш"
Location of Умард Кипр
Нийслэл
ба томоохон хот
Умард Никоси (де-факто)
Никоси (де-юре)[1]
35°11′N 33°22′E / 35.183°N 33.367°E / 35.183; 33.367
Албан ёсны хэлТурк хэл
Ардын хэлКиприйн Турк хэл
Ард түмний нэршил
  • Туркийн Кипрчүүд
  • Киприйн Туркууд
Төр засагНэгдмэл холимог бүгд найрамдах улс
Эрсин Татар
Үнал Үстел
Зорлу Төре[2]
Хууль тогтоох байгууллагаБүгд Найрамдах Улсын Хурал
Байгуулагдсан
7 сарын 20, 1974
10 сарын 1, 1974
10 сарын 13, 1975
11 сарын 15, 1983[3]
Газар нутаг
• Нийт
3,355 км2 (unranked)
• Усны эзлэх талбай (%)
2.7
Хүн ам
• 2021 тооцоо
382,836[4]
• Нягтаршил
114/км2 (unranked)
ДНБ (нэрлэсэн)2018 тооцоо
• Нийт
$4.234 тэрбум[5]
• Нэг хүнд ноогдох
$14,942[5]
Мөнгөний нэгжТуркийн лир (₺) (TRY)
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ЗЕЗЦ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+90 392
Домэйн нэрct.tr/nc.tr эсвэл .tr

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс (товч. УКБНТУ эсвэл Умард Кипр, туркээр Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti – KKTC) нь Газар дундын тэнгисийн Кипр арлын умард хэсэгт оршдог олон улсад Туркээс бусад улсуудад тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй орон юм. Албан ёсоор энэ нутаг дэвсгэр нь Бүгд Найрамдах Кипр Улсад харьяалагдаx ба 1974 оноос хойш Турк улс Киприйн умард хэсэгт Туркийн зэвсэгт хүчнээ оруулснаар тусгаар улс болох эхлэл тавигджээ. Гэвч Европын Холбоо нь тус арлыг салгаж авч үздэггүй. Тиймээс энэ бүс нутаг нь Европын Холбооны онцгой бүс нутагт орно.[6][7]

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл нь Умард Никоси.

Тус арлын хоёр хэсэгт хувааж буй шугамыг ( «Ногоон шугам» — англи. Green Line), Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах Зэвсэгт хүчин хамгаалдаг байна.

1960 он - Бүгд Найрамдах Кипр улс Их Британиас тусгаар тогтносны дараа байгуулагдсан. Грек, Туркийн нийгэмлэгүүдэд шинэ төрийн удирдлагад оролцох тэгш боломж олгосон. Тэдэнд Засгийн газарт болон иргэний эрх мэдлийн байгууллагуудад суудал хуваарилсан. 1960 оны баталгааны гэрээний дагуу шинээр буй болсон улсын оршин тогтнох баталгааг Их Британи, Грек, Турк гаргаж байсан.

1963 онд Кипрт Засгийн газрын хямрал болж Киприйн Грек, Киприйн Түркүүд хоорондын харилцаа туйлын хурцадсан. Киприйн туркууд Засгийн газарт суудлаа алдсан байна. Мөргөлдөөний явцад хөдөө орон нутагт амьдарч байсан туркуудыг тухайн орон нутгаас нь гаргахгүй хөл хорьж байжээ. Энэ байдал 11 жил үргэлжилсэний эцэст арлыг хоёр хуваасан байна. Энэ үед Турк, Грек хоёр хэд хэдэн удаа дайны ирмэг дээр ирж байжээ.

1967 ондГрекүүд арлын өмнөд хэсэг дахь түркүүдийн дүүрэг рүү довтолсон байна. Дараа нь киприйн түркүүд 1963 оны сүүлчээс хойш гарсан хуулиудыг хүлээн зөвшөөрөхгүй албан ёсны «Түркийн түр хугацааны засаг захиргаа» байгуулсан.

1974 оны 7-р сард Грекийн цэргийнхэн арал дээр цэргийн эргэлт гаргаж Ерөнхийлөгч хамба III Макариос-ыг эрх мэдлээс нь буулгаж, арал дээрх хяналтыг Кипрыг Грект нийлүүлэх далд санаатай Никос Сампсонд шилжүүлжээ. 1960 оны гэрээний заалтыг зөрчсөн гэдгээр болон Үндсэн хуулийн эрх мэдлийг сэргээх нэрийдлээр Туркийн цэргүүд Кипр рүү довтлон орсон. Эдгээр үйл явдал эцэсдээ Кипр арлыг түркүүд хяналтандаа авсан Умард, грек кипрчүүдын хяналтандаа оруулсан Өмнөд хэсэгт гэж хоёр хуваагдсан байна.

Үндсэн өгүүлэл: Кипр (арал)

Кипр нь Газар дундын тэнгисийн томоохон арлуудын хамгийн зүүн талын арал юм. Нийт 9251 км² газар нутагтай ба үүний 3355 км² газар нутаг нь Умард Кипрт орно. Туркээс 75 км, Сириэс ойролцоогоор 95 километрийн зайтай.

 Commons: Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хууль". www.cypnet.co.uk. Архивласан огноо 25 May 2011. Татаж авсан: 15 December 2019.
  2. "Cumhuriyet Meclisi'nin yeni başkanı Zorlu Töre oldu". Киприйн сонин. Татаж авсан: 23 March 2022.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Declaration
  4. Muhammet İkbal Arslan (10 October 2022). "KKTC'nin nüfusu 382 bin 836 olarak hesaplandı" (турк хэлээр). Anadolu Agency.
  5. 5.0 5.1 "KKTC Ekonomik Göstergeler Raporu" (PDF). kei.gov.tr. Эх хувилбараас (PDF) архивласан: 7 October 2020. Татаж авсан: 13 December 2019.
  6. Süddeutsche Zeitung: Nordzypern beendet EU-Isolation, abgerufen am 4. Januar 2013
  7. Handelsblatt: Nach der verhinderten Wiedervereinigung: EU wird Nordzypern verstärkt helfen, abgerufen am 4. Januar 2013
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy