Jump to content

хэлэх

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[xelə]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥ
(хэлэ)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
үйл.
  1. Өгүүлэх, санасан бодсоноо бусдад ярих

үлдэх

Нийлмэл үг

[засварлах]
хэлж бичүүлэх - өөрөө ярьж бичүүлэх
хэлж мэдэхгүй байх - а.юу хэлэхээ мэдэхгүй байх; б.юмны учрыг гарган хэлж чадахгүй түгдрэх
хэлж өгөх - а.ямар нэгэн учрыг мэдэгдэх; б.мэдэхгүй, чадахгүй юмыг зааж өгөх буюу зохисгүй талыг нь сануулах
хэлж сургах - ингэж тэгэж болохгүй гэж сургамжлан ятгах
хэлж ядах - хэлэхээс бэрхшээх
хэлэх газаргүй - а.үгийг нь тоож сонсох хүнгүй; б.өөлмөөр, эргэлзмээр зүйл байхгүй
хэлэх үгээ олж ядах - юу ярихаа мэдэхгүй сандран будилах
хэлэхийн аргагүй - а.учир явдлыг юу болохыг мэдэхгүй; б.муу, муухай
хэлэхээс буцахгүй - улаан нүүрэн дээр нь ярихаас сийхгүй, айж эмээхгүй
хэлэхээсээ айх - ярихаасаа эмээх
дамжуулж хэлэх - дам хүнээр дуулгах
захиж хэлэх - учирлаж ярих, анхааруулах
илэн далангүй хэлэх - юугаа ч нуулгүй, ний нуугүй ярих
муу хэлэх - хүнийг муугаар өөлж ярих
өөрөөр хэлэх - ондоогоор ярих
сайн хэлэх - сайн талыг нь магтан ярих
саналаа хэлэх - санал бодлоо илтгэх
тааварлан хэлэх - тухайн зүйлийн талаар барагцаалж, төсөөлж хэлэх
тайлбарлан хэлэх - уг юмны учрыг дэлгэрүүлэн таниулж өгөх
учраа хэлэх - учир явдлаа үнэнээр тоочих
үг хэлэх - ярих
үлгэр хэлэх - үлгэр ярих
үнэнийг хэлэх - үнэнийг ярих
үнэнээ хэлэх - хуудуугүй ярих
худал хэлэх - бодот үнэнээс зөрүүлж ярих
шивгэнэн хэлэх - аяархан хэлэх

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

хэ|л/эх үйл. хэлнэ, хэл­жээ, хэлье, хэлж; хэлэлцэх, хэлэгдэх, хэлцгээх, хэлчих

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥᠯ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᢉᠳ᠋᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠯᠴ᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠴ᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠵ‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠵᠣ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠭᠡᠣ᠊᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᢉ‍ᠰ‍‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠪᠡᠴᠣ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠪᠡᠯ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠪᠡ‍ᠰ‍ᠣ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠮ‍ᠠ‍ᢉᠴ᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠯ᠎ᠠ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠷ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠩ‍ᠬᠥᠳ᠋᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍­ᠩ‍ᠭᠡᠡ᠋
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᢉ‍ᠰ‍‍ᠠ‍᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍᠊ᠢ᠊ᠡ᠋
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠮ‍ᠠ‍᠊ᠷ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥ᠊᠊ᠢ᠊ᠴ᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠯ ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠯᠳ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥ‍ᠰ‍᠊ᠢ᠊ᠳ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍‍ᠰ‍᠊ᠢ ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠢ᠎ᠠ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᢉᠳ᠋ᠣ᠊᠊‍᠊ᠨ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠢ᠊ᠡ᠋
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠭᠡ‍ᠰ‍‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠭᠡᠴ᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠬᠥ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ᠊ᠭᠡ᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠳ᠋ᠣ᠊ᠭᠡ᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠪᠡᠡ᠋
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠢ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍ᠯ᠎ᠠ
ᠭᠡ᠊ᠯ‍ᠠ‍᠊ᠨ᠎ᠠ

/~үүл /~гд /~лц /~чих /~цгээ /~ж /~ээд /~н /~сээр /~вч /~бэл /~бээс /~мэгц /~тэл /~хлээр /~нгүүт /~нгээ /~сэн /~ээ(гүй)᠎ /~дэг /~х /~мээр /~хүйц /~лгүй /~лтэй /~үүштэй /~шгүй /~е /~гтүн /~г /~ээрэй /~ээсэй /~ээч /~үүзэй /~сүгэй /~түгэй /~в /~жээ /~лээ /~нэ

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
хэлснээ идэх - үгээ буцах
хэлэх байхаа олж ядах - хэл нь загатнах~Муусайн юмнууд атаархахдаа хэлэх байхаа олж ядаж хэлээ хөндлөн зууж байгаа нь тэр! (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар).
хэлэх үг, гишгэх газраа олохгүй - сэтгэл их л хөдөлж гэмгүй баярлах байдлыг дүрсэлсэн хэллэг~Хүүтэй болсон Төмөр түмэн баяр, мянган жаргалын булгаар дүүрч хэлэх үг, гишгэх газраа олохгүй байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
хэлэх хэлэхгүй үгээр хэлэх/дайрах - аашлах, загнах, хараах~Тэр буцаж очоод жингийн даамал Дандий, хөтөч Гэпил хоёрт, өөрийгөө хэтэрхий элэг барьж, хурууны үзүүрт ялимгүй юманд зарлаа хэмээн хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бухимдаж хорссон сэтгэлээ тайлна хэмээн санаж яваагаа ч мартаж орхисон байлаа (С.Дашдооров, Бууж мордох хорвоо).
хэлснээ идэж, идсэнээ гулгих - хэлсэн үгнээсээ няцах, мэлзэх~Нохойдоо итгэж гэртээ баана гэгчээр эднийг чинь хэлснээ идэж, идсэнээ гулгина гэж хэн мэдэх вэ (Ө.Сумъяа, Зуны өдөр).
хэлснээ идэж, хээрхсэнээ залгих - мэлзэх~Гэн чи бас баярлахтай, хүн маныг юу гэж хэлж байхыг нь сонс л доо! Дамбий маныг хэлснээ идэж хээрхсэнээ залгидаг, үгэндээ ч эзэн болохгүй муу улс, Дэлгэрмаа охин мөнхөөс тасалж хаяад одоо нэг ноён хүнд өгнө гэж байна (Төмөрбагана, Малчдын үрс).
хэлснээ мэлзэж, хэхэрснээ залгих - үгээсээ буцах, мэлзэх~Тэдгээр хүмүүс аяга савхаа барьж, эвхмэл жаазын дээгүүр доогуур завсар захаар нь шагайлцаж
хэлсэн үгээ идэж, хийсэн хэргээ мэлзэх - үгээ буцах, хэргээ хулжих мэтийн~Чи, Донровоор намайг “зууч болж өг!” гэж гуйлгачихаад бас ийм олон хүний өмнө хэлсэн үгээ идэж, хийсэн хэргээ мэлзэнэ гэнээ (Б.Самбуу, Шуургат тал).
хэлсэн үгэндээ эзэн болох - булзаж няцахгүй, амласнаа биелүүлэх~Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биенд гар л хүрэхийг цэрэг олны өмнө амла даа (Б.Ринчен, Нууцыг задруулсан захиа).

Хэвшмэл хэлц

[засварлах]
Алах хүнийг гурван удаа хяна
Хэлэх үгийг гурван удаа бод
Донгодох дуугаар нь шувууг танина
Хэлэх үгээр нь хүнийг танина
Харах нүдэнд хаагч үгүй
Хэлэх аманд гэм үгүй
Харах нүдэнд хаалт үгүй
Хэлэх үгэнд хэм үгүй
Хийх юманд өө арвин
Хэлэх юманд ум маани нэмэр
Хэлэх барихын санаа нь нэг
Хэзээ боловч сэтгэл нь нэг
Хэлэх нь бардаг
Хийх нь шалтаг
Хэлэх нь бурам чихэр
Хийх нь бохир сэвс
Хэлэх нь гяланцаг
Хийх нь паланцаг
Хэлэх нь зүй
Ярих нь ёс
Хэлэх нь их
Хийх нь бага
Хэлэх нь мэргэн цоохор
Хийх нь эрээн цоохор
Хэлэх нь мэргэн
Хийх нь турган
Хэлэх нь мэргэн
Хийх нь цалтаг
Хэлэх нь номлол
Хийх нь тамлал
Хэлэх нь нэг янз
Хийх нь нэг янз
Хэлэх нь тос
Хийх нь ус
Хэлэх нь уул шиг
Хийх нь хэдгэнэ шиг
Хэлэх нь уулын чинээ
Хийх нь хэдгэний чинээ
Хэлэх нь халуун
Хүүдэг нь хүйтэн
Хэлэх нь хий хоосон
Хийх нь шал хоосон
Хэлэх нь хэгдэстэй
Хэхрэх нь бэгдэстэй
Хэлэх нь хэгдэстэй
Ярих нь яхир
Хэлэх нь хэгжүүн
Ярих нь яхируун
Хэлэх нь хэдэр
Явах нь ядар
Хэлэх нь хэнгэрэг цан
Хийх нь хашин бух
Хэлэх нь хэнээс ч илүү
Хийх нь хэнээс ч татуу
Хэлэх нь хэнээс ч мэргэн
Хийх нь хэнээс ч тэнэг
Хэлэх нь хэрүүл адил
Хэхрэх нь унгас адил
Хэлэх нь хэрүүл мэт
Хилэгнэх нь галзуу мэт
Хэлэх нь хэрүүл
Хийх нь чиргүүл
Хэлэх нь хэрүүл
Хэхрэх нь унгас
Хэлэх нь хэрцгий
Хэхрэх нь өмхий
Хэлэх нь хэрэлдэх адил
Хэхрэх нь унгас адил
Хэлэх нь хэрэлдэх шиг
Хийх нь ёолох шиг
Хэлэх нь цагаан
Хийх нь хар
Хэлэх нь цагаан
Хийх нь бараан
Хэлэх нь чихэр
Хийх нь шавар
Хэлэх үгийг нүүр дээр нь
Тавих морийг ижилд нь
Хэлэх үгийг эзэнд нь
Хариулах малыг бэлчээрт нь
Хэлэх үгийг эзэнд нь
Хэрэх туулайг бутанд нь
Хэлэх үгний ил нь сайн
Хэрчих махны тарган нь сайн
Хэлэх үгний үнэн нь
Хээрийн үнэгний улаан нь
Хэлэх үгнийхээ хэмжээг мэдэхгүй
Гишгэх газрынхаа домжоог мэдэхгүй
Хэлэх үгэнд хэвчээтэй
Хийх ажилд хэмжээтэй
Хэлэх үгэнд хэмжээгүй
Харах нүдэнд хязгааргүй
Хэлэх хийх хоёрын дунд
Хэд хэдэн даваа учирдаг
Хэлэх хүний ам өвдөхгүй
Хийх хүний бие зүднэ
Хэрчих юмыг ир дээр нь
Хэлэх үгийг нүүр дээр нь
Хэрэг хэмжээтэй нь дээр
Хэлэх домжоотой нь дээр

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Хэлж өгөхөд чих чинь цоорхой
Хийж өгөхөд сав чинь цоорхой

Тайлбар: хүний үг сургаал авдаггүй

Хэлэхэд бэлэн
Хийхэд бэрх

Тайлбар: ажлыг хийнэ гэж хэлэх, түүнийгээ ажил хэрэг болгох хоёр адилгүй

Хэлбэл бүү буц
Санавал бүү март

Тайлбар: юманд тууштай, чигч бай

Хэлж хэл нийлэхгүй
Хэвтэж сүүж нийлэхгүй

Тайлбар: хоорондоо нийцгүй, тохирдоггүй, эв эе муутай

Цэцэн үг

[засварлах]
Хэлсэн үгэндээ эзэн болж
Идсэн хоолондоо сав болох

Тайлбар: андгай тангарагтаа үнэнч бай

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy